Цаг үеийн мэдээ


Image

СОР-17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Дэлхийн малчдын чуулган 2026”-ын орон нутгийн салбар хэлэлцүүлэг 2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг Булган аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ, “ЭККО-ФАРМ” буюу “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” төслийн хамт олон хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт 13 улсын 20 гаруй малчин, Булган аймгийн 16 сумын эмэгтэй болон залуу малчдын төлөөлөл оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр санал, туршлагаа хуваалцана.

Олон улсын малчдын төлөөлөгчдийг аймгийн ажлын хэсгийн төлөөлөл Булган нутгийн нэрийн бүтээгдэхүүн айргаараа угтан хүндэтгэн хүлээн авлаа.

Энэхүү салбар хэлэлцүүлэг нь дэлхийн улс орнуудын малчдын мэдлэг, уламжлалт туршлага, дуу хоолойг нэгтгэхийн зэрэгцээ Булган аймгийн малчдын туршлагыг олон улсын түвшинд таниулах, бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн шийдлийг хамтран эрэлхийлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх