Төсөв санхүүгийн ил тод байдал


Аймгийн ИТХ-ын найм дахь сонгуулийн 5 дугаар хуралдаанаар Булган аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

2022 оны төсвийг эх үүсвэрээр задалбал аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлого 17.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 6.5 тэрбум, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 8.6 тэрбум, аймгийн төсвийн урьд оны үлдэгдлээс 2.3 тэрбум төгрөг, нийт 35.3 тэрбум төгрөг байна.

Аймгийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 35.3 тэрбум төгрөгөөр баталснаас суманд олгох санхүүгийн дэмжлэг 11.8 тэрбум, сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 3.1 тэрбум, хөрөнгийн зардлын дээд хэмжээ 11.1 тэрбум төгрөг байна.

/userfiles/files/Bulgan%20aimgiin%202022%20onii%20tosow%20batlah%20tuhai.pdf

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх