Төсөв санхүүгийн ил тод байдал


БУЛГАН АЙМГИЙН 2023 ОНЫ 1 САРЫН ТӨСВИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

            2023-02-07                                                                                                                                                       Булган

2023 оны 1 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 4,4 тэрбум төгрөг буюу 110,5 хувийн, нийт зарлага 2,3 тэрбум төгрөг буюу 40,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 4,4 тэрбум төгрөг буюу 110.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 1,8 тэрбум төгрөг буюу 68,9 хувь, урсгал орлого 1,8 тэрбум төгрөгөөр буюу 95,5 хувиар өссөн байна. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 3,3 тэрбум төгрөг буюу 109,9 хувийн, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 1,1 тэрбум төгрөг буюу 112,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 3,7 тэрбум төгрөг буюу 113,3 хувь байна.   

Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгээр 697.8 сая төгрөг авсан байна.

Нийт орлогын 15,8 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 76.2 хувийг татварын орлого, 8.0 хувийг татварын бус орлого эзэлж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, ус рашаан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны орлого, хүү торгуулийн орлого биелжээ. Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр  сумын татварын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

2. Төсвийн зарлага

            Аймгийн төсвийн нийт зарлага 2,264.9 сая төгрөг буюу 40,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 1,359.9 сая төгрөг буюу 31,3 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын тогтмол зардал 904.9 сая төгрөг буюу 72.4 хувь байна. Сумдад 1,419.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.

            3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 1,3 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14,1 сая төгрөгөөр буурсан байна.   

/userfiles/files/medee-JAN2023%20(1).pdf

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх