Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа өрсөлдөөн дүүрэн, амжилттай үргэлжилж байна.

Энэ жилийн тэмцээнд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн шилдэг харваачид оролцож, эрэгтэй төрөлд 36, эмэгтэй төрөлд 24, хүүхдийн ангилалд 51 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Мөн тэмцээнд аймгийн цолтой болон спортын мастер цолтой 29 харваач оролцож байгаа нь энэ удаагийн харвааны чансаа, өрсөлдөөний түвшин өндөр байгааг илтгэж байна.

Энэ жилийн тэмцээний хамгийн бяцхан оролцогч нь 8 настай харваач бол хамгийн ахмад оролцогчоор аймгийн гарамгай харваач, спортын мастер М.Болд оролцож байна. Энэ нь үндэсний сурын харвааны өв уламжлал үеэс үед өвлөгдөн хөгжиж байгаагийн тод илэрхийлэл юм.

Нийт харваачдадаа цэц мэргэн, хараа хурц, харваа бүхэн нь онч байж, наадам нь амжилт арвин байхыг хүсэн ерөөе

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх