Булган аймгийн Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй үндэсний шагайн харвааны тэмцээн өрсөлдөөн дүүрэн, амжилттай үргэлжилж байна.Энэ жилийн тэмцээнд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн нийт 39 багийн 312 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд Монголын үндэсний шагайн харвааны шилдэг харваачид нэгэн дор чуулжээ.
Тэмцээнд Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Түвшинжаргал тэргүүтэй улс, аймгийн цолтой 50 гаруй харваач оролцож, үзэгч олонд уран чадвар, онч мэргэн харваагаа сонирхуулж байна.
Тэмцээний урьдчилсан болон хасагдах шатны харваа өндөрлөж, шилдэг дөрвөн баг шалгараад байна. Шигшээ харваа маргааш Булган аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж, аваргын төлөөх өрсөлдөөнөөр тэмцээний ялагчид тодрох юм.
Үндэсний шагайн харваа нь өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ харваачдын ур чадвар, эв нэгдлийг илэрхийлсэн наадмын онцлох төрлүүдийн нэг болж байна.




Сэтгэгдэл үлдээх