Булган аймгийн Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаан өргөн дэлгэр болж, аймаг, орон нутгийн олон уяач хурдан хүлгээ сойн ирж наадамчин олноо баясгалаа.
Их насны түрүү – Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Бүтэнбаярын хонгор морь. Унаач Б.Мөнхсүлд.
Аман хүзүү – Хутаг-Өндөр сумын уяач Ө.Ганбатын хээр морь. Унаач Б.Баяртулга.
Айргийн гурав – Сайхан сумын уяач Д.Эрдэнэбаярын хүрэн халзан морь. Унаач Б.Баярдаваа.
Айргийн дөрөв – Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Төгөлдөрийн толин хул морь. Унаач Т.Мөнхболд.
Айргийн тав – Дашинчилэн сумын уяач С.Баяржаргалын хонгор морь. Унаач Д.Жамсрансүрэн.
Их насны морины уралдаан нь уяачдын уйгагүй хөдөлмөр, хурдан хүлгүүдийн өнгийг илтгэн, наадамчин олны баяр бахдлыг бадраасан сайхан уралдаан боллоо.
Дэлгэр зуны сайхан цагаар дэнж хотойтол сайхан наадаарай.


Сэтгэгдэл үлдээх