Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол ёслол төгөлдөр болж, наадам албан ёсоор эхэллээ.
Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, хөдөлмөрийн гавьяатууд, хүндэт зочид болон наадамчин олон оролцож, төрт ёсны их өвийг хүндэтгэн, үндэсний бахархлаа хамтдаа илэрхийллээ.
Төрийн хүндэтгэлийн ёслол, үндэсний урлагийн сүрлэг тоглолт, эрийн гурван наадмын сүр хүч, монгол түмний эв нэгдэл, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн нээлтийн арга хэмжээ баяр наадмын уур амьсгалыг бүрдүүлэв.
Эрийн гурван наадам дэлгэрч, айраг исэж, түмэн олны хийморь сэргэсэн энэ өдрүүдэд Булган нутгийн зон олон, наадамчин та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Хамаг бүхэн дэлгэрч, хийморь нь өөдөө байх болтугай!









Сэтгэгдэл үлдээх