Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойг угтан Цагдаагийн Ерөнхий Газрын "Сүлд чуулга"-ын хамт олон алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, сахилга, ёс зүй, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олонд урлагийн тоглолтоо толилуулж, соёл урлагийн үйлчилгээ хүргэн, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Цагдаагийн Ерөнхий Газрын "Сүлд чуулга" болон Булган аймгийн Цагдаагийн газрын хамт олонд талархал илэрхийлье.





Сэтгэгдэл үлдээх