Ахмад настны идэвхтэй насжилт, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын санаачлагаар “Идэвхтэй насжилт – Дасгал хөдөлгөөн” аяныг 2026 оны 6 дугаар сарын 16-наас 11 дүгээр сар хүртэл аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд иргэдийн хөдөлгөөни идэвхийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор
Даваагаас Баасан гарагт өглөөний 07:00 цагаас Цогт хунтайжийн талбайд нээлттэй дасгал хөдөлгөөнийг тогтмол зохион байгуулах тул иргэд, ахмад настнууд та бүхнийг өглөөний дасгал хөдөлгөөндөө идэвхтэй хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа хэвшүүлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл үлдээх