Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж буй Цагдаагийн газрын шинэ барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлж, шав тавих ёслол боллоо.

Улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих тус бүтээн байгуулалтын шав тавих ёслолд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, холбогдох байгууллагын удирдлагууд болон цагдаагийн алба хаагчид оролцлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Булган аймгийн Цагдаагийн газарт 231 сая төгрөгийн үнэ бүхий 77 ширхэг техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Шинэ барилга ашиглалтад орсноор цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны орчин, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хууль сахиулах байгууллагын чадавх бэхжин, иргэдийн аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх