Төсөв санхүүгийн ил тод байдал


2024 оны 7 сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 50,4 тэрбум төгрөг буюу 117,1 хувийн, нийт зарлага 45,8 тэрбум төгрөг буюу 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

1. Төсвийн орлого

Нийт орлого ба тусламжийн дүн 50,4 тэрбум төгрөг буюу 117.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 12,8 тэрбум төгрөг буюу 34,4 хувь, урсгал орлого 8,7 тэрбум төгрөгөөр буюу 31,2 хувиар өссөн байна. Урсгал орлогын гүйцэтгэл 36,8 тэрбум төгрөг буюу 125,8 хувь байна.           

Нийт орлогын 27,1 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 66.8 хувийг татварын орлого, 6,1 хувийг татварын бус орлого эзэлж байна. Үүнээс ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 17,9 тэрбум төгрөг буюу татварын орлогын 53,1 хувийг бүрдүүлсэн байна.

Сумдын хувьд төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 22,0 тэрбум төгрөг буюу 125,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс: татварын орлогыг сумаар авч үзвэл:

                                                                                      (сая төг)

д/д

Сумын нэр

2024 он төлөв.

2024 он 7 сар төлөв.

2024 он 7 сар гүйц.

зөрүү

хувь, %

1

Баян-Агт

571

293.6

396.9

-103.3

135.2

2

Баяннуур

443.8

238.5

321.3

-82.8

134.7

3

Бугат

391.2

191.6

346.9

-155.3

181.1

4

Булган

6574.8

3356

5273

-1917

157.1

5

Бүрэгхангай

2251.5

1165.9

1105.8

60.1

94.8

6

Гурванбулаг

501.8

217.3

380.7

-163.4

175.2

7

Дашинчилэн

411.6

193.9

347.3

-153.4

179.1

8

Могод

419.1

158.9

317.4

-158.5

199.7

9

Орхон

799.4

318.3

481.4

-163.1

151.2

10

Рашаант

1155.9

618.2

856.3

-238.1

138.5

11

Сайхан

520.5

260.1

596.6

-336.5

229.4

12

Сэлэнгэ

574.8

311.3

487.7

-176.4

156.7

13

Тэшиг

1007

467.8

779.3

-311.5

166.6

14

Хангал

3515.8

2028.9

2247.1

-218.2

110.8

15

Хишиг-Єндєр

524.9

234.6

426.6

-192

181.8

16

Хутаг-Єндєр

1348.1

721.3

867.1

-145.8

120.2

17

Хялганат

561

325.9

453.4

-127.5

139.1

 

СУМЫН ДҮН

21,572.2

11,102.1

15,684.8

-4582.7

141.3

18

Аймгийн орлого

29,937.4

15936.3

19388.2

-3451.9

121.7

 

НИЙТ ОРЛОГО

51,509.6

27,038.4

35,073.0

-8034.6

129.7

 

Аймгийн дүнгээр авч үзвэл үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ТТАМАТ, хог хаягдлын үйлчилгээний хураамж, малд ногдуулах албан татвар, түрээсийн орлого тасарч, бусад татварын орлого биелсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган аймагт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлын гадаад зээлийн эргэн төлөлтийг орон нутгийн өмчит Булган мээж ХХК, Тэшиг ус ХХК-иуд эргэн төлөх чадваргүй байгаагаас хүүгийн орлого тасарч байна. Сумдын татварын орлогын төлөвлөгөө биелсэн байна. Эрдэнэс таван толгой ХК-ний хувьцаа эзэмшигч иргэдэд олгосон ногдол ашгийн 10%-ийн орлогын албан татвар орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн байна.   

2. Төсвийн зарлага

Аймгийн төсвийн нийт зарлага 45,8 тэрбум төгрөг буюу 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 40,6 тэрбум төгрөг буюу 75,8 хувь, орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын тогтмол зардал 5,3 тэрбум төгрөг буюу 93.6 хувь байна.

Аймгийн Авто замын сангийн гүйцэтгэл 659,8 сая төгрөг буюу 81,9%, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 1,623.6 сая төгрөг буюу 55,6%, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл 3,843.9 сая төгрөг буюу 90,9%, аймгийн Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 3,191.7 сая төгрөг буюу 51,0% байна.

3. Төсвийн өглөг, авлага

Нийт өр 25,1 сая төгрөг байна. Нийт өрийн 24,2 сая төгрөг буюу 96,0% нь тогтмол зардлын өр байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх