2024 оны эхний хагас жилийн байдлаар нээлттэй дуудлага худалдаагаар тээврийн хэрэгсэл долоо, туузан хөрөө нэг, нийт 29,1 сая төгрөгөөр худалдан борлуулж хөрөнгө борлуулсны орлогын дансанд төвлөрүүлсэн. Аймгийн ИТХ-ын хуралдааны 2019 оны XII/02 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит байгууллагын үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх журам”, хавсралтаар баталсан түрээсийн төлбөрийн хувь хэмжээг тогтоосон эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас чиглэл, зөвлөмж ирүүлсний дагуу аймгийн ИТХ-ын хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн XX/12 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
2024 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн өмчит 8 байгууллага сул чөлөөтэй байгаа байр талбайг түрээсэлж байгууллагын төсвийн дансанд 5.9 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх