Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 5 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. "Булган МЭЭЖ", "Илчит хутаг" ОНӨХХК, "Тэшиг-Ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар халаалт дулаан, цэвэр бохир ус, ариутгах татагуурын үйл ажиллагаа, хог хаягдал татан төвлөрүүлэх, халуун усны үйлчилгээ, "Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй" ОНӨХХК малын үүлдэр угсаа сайжруулах, газар тариалан, ногоо тэжээл тарилах, жимс жимсгэний аж ахуй эрхлэх, сүү сүүн бүтээгдэхүүн, "Ингэт дөл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шахмал түлш үйлдвэрлэх, орон нутгийн зам засвар арчлалт, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. 2022 оны жилийн санхүүгийн тайлангаар эрх бүхий байгууллагаас оруулсан хөрөнгө 20235.3 сая төгрөг, нийт ашиг алдагдал -1199.6 сая төгрөг, орон нутгийн төсөвт 114.3 сая төгрөг оруулсан байна.