АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН
2022 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /БУЛГАН АЙМАГ/
2023.01.26 Булган сум
Д/д |
Арга хэмжээ |
Үр дүн |
1. Нэг. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх |
||
1 |
1. Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг" (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох |
Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтийг тухай бүр Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл цахим хуудсанд байршуулж байгаа бол Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг"-ийг холбогдох баримтын хамт тухай бүр томилох эрх бүхий албан тушаалтнаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, дүгнэлт гаргуулан томилж хэвшсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын bulgan.gov.mn сайтын "Ил тод байдал" цонхны "Авлигын эсрэг үйл ажиллагаа" цонхонд байршуулан тайлагнаж байна. 2022 онд тус цонхонд нийтийн албан тушаалд нэр дэвшсэн 7 албан тушаалтны дүгнэлтийг байршуулсан. |
2 |
5. Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох |
2022 онд Цагдаагийн газар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон 1, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн төрийн албанаас түр чөлөөлөгдсөн 1 иргэний хүсэлтийн дагуу Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож /дээдофицер, офицер, ахлагч/төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэсэн. Байгууллага, иргэний хүсэлтээр нөөцөд бүртгэлтэй эсэх талаар мэдээлэл лавлагааг 2 удаа гаргаж хүргүүллээ. |
3 |
1. Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх |
Төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдол бүрт тухайн байгууллагаас Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд тухай албан тушаалыг нөхөх захиалгыг ирүүлсний дагуу албан тушаалын тодорхойлолтод тулгуурлан Төрийн албаны тусгай шалгалтыг хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод нээлттэй зарлаж хэвшсэн. Төрийн албаны сул орон тоог олон нийтэд нээлттэй болгох зорилгоор Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтын Сонгон шалгаруулалт цонхонд давхардсан тоогоор 296 сул орон тооны сонгон шалгаруулалтын мэдээллийг байршуулсан. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтаар тухай албан тушаалд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. |
4 |
1. Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох |
Аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд хооронд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ABLE программыг ашиглаж хэвшсэн. Уг программыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 агентлаг болон 16 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газар, суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвүүд ашиглаж байна. |
5 |
2. Мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ, сан байгуулах |
ABLE программыг ашиглан аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцон, нэгдсэн сүлжээ, санг бий болгон ажиллаж байна. |
6 |
3. Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах. Үүнд: |
Төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас 2022.02.22-ны өдөр зохион байгуулсан 21 аймгийн шинээр томилогдсон албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг анхан шатны сургалтанд 10 төрийн албан хаагч, мөн Авлигатай тэмцэх газраас 2022.02.22-ны өдөр зохион байгуулсан 21 аймгийн удирдах болон ахлах ажилтан нарт зориулсан авлигын эсрэг анхан шатны сургалтанд 50 орчим төрийн албан хаагч хамрагдсан. Түүнчлэн Авлигын эсрэг сургалт зохион байгуулах сургагчаар дамжуулан төрийн 68 байгууллагын 2782 алба хаагч, 4175 иргэн, ЕБС-ийн 3085 сурагчид танхимын хэлбэрээр авлигын эсрэг сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Мөн авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт өгөх зорилгоор “Булганы өнгө” ТББ, “Хотуга” НҮТББ-тай хамтран хууль тогтоомжуудыг иргэд, төрийн албан хаагчдад сурталчлан ажиллаж байна. |
2. Хоёр. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх |
||
7 |
2. Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх |
Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу аймгийн хэмжээнд 500 гаруй төрийн албан хаагч, Улсын бүртгэлийн хэлтсээс 1842 гаруй иргэн, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-аас 16 сумын 325 аж ахуйн нэгж, байгууллагад, тоон гарын үсэг олгосноор төрийн 800 гаруй үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан авах боломжтой болсон. Нийгмийн даатгалын хэлтсээс даатгалын шимтгэл төлөгч 200 аж ахуйн нэгж, байгууллагад тоон гарын үсэг олгосноос төрийн болон төсөвт 56 байгууллага тоон гарын үсгээр тайлангаа илгээж байна. Е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг аймгийн хэмжээнд 16 суманд бүрэн нэвтрүүлсэн. Е-Mongolia нэгдсэн системийн 800 гаруй төрлийн үйлчилгээг нэг шатлалт үйлчилгээгээр авч болох нөхцөл бүрдсэн бол төрийн 27 байгууллагын 1.8 сая төгрөгийн 252 үйлчилгээг 1852 иргэн хоёр шатлалт үйлчилгээг авч үйлчлүүлсэн байна. Мөн аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ''SMART BULGAN' гар утасны аппликэйшнийг Орхон аймгийн "Инамаса" ХХК-аар гүйцэтгүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус аппликэйшнийг төрийн албан хаагчид, иргэдийн гар утсандаа суулгах ажлыг сум агентлаг бүрт хэрэгжүүлж байна. Уг аппликэйшнээр аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг иргэдэд түгээхээс гадна иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах боломжтой болсон. |
8 |
2. Зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх |
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төрөөс олгох аливаа зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагууд олгон ажиллаж байна. |
9 |
3. Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлэх |
Төрийн байгууллагаас зохион байгуулж буй төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр бууруулан, эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалтыг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагад хийх хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан судалгааны үндсэн дээр сонгож, эсхүл иргэн, төрийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалтыг ажлыг хийж байна. |
10 |
1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх |
Төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлэх зорилгоор “Хотуга” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээг 2.000.000 төгрөгөөр байгуулан аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийг сонгон төрийн үйлчилгээний чанар, хүртээмж болон шударга байдлын хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Судалгааны дүнг 2022 оны 12 дугаар сард аймгийн удирдлагууд болон тухайн байгууллагуудад танилцуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын захиалгаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт Шударга байдлын үнэлгээ хийхэд 70.6 хувьтай үнэлэгдсэн. |
11 |
2. Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх |
Аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд болон сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэсэн байх үзүүлэлтийг оруулж, тухайн байгууллагыг үнэлэн ажиллаж байна. |
3. Гурав. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх |
||
12 |
1. Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ-ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулах |
Аймгийн Авто замын сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны "Засгийн газрын тусгай сангийн мэдээлэл" цэсэнд сар, улирал бүр байршуулж олон нийтэд мэдээлж ажиллаж байна. 2022 оны мэдээллийг хугацаанд нь байршуулсан. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэлийг 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний цэсэнд тухай бүр байршуулж ажиллаж байгаа болно. |
13 |
2. Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх |
2022 онд Аймгийн Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах 47 шийдвэрийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан байна. |
14 |
1. Орон нутгийн төсвийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч тусгах |
Орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдийн санал авч эрэмбэлэн, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын зөвлөл хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн батлуулсан. 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийт 16 сум 1 тосгоны давхардсан тоогоор 12145 иргэн санал өгсөн байна. |
15 |
2. Орон нутгийн төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн талаар Засгийн газрын www.iltod.mn, www.shilendans.com цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх |
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад санал авах тухай, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай мэдээллийг аймгийн ИТХ, ЗДТГ-ын цахим хуудас, мэдээллийн самбараар мэдээлэхийн зэрэгцээ хэсгийн ахлагч, багийн нийгмийн ажилтануудаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллалаа. |
16 |
2. Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх |
2022 оны байдлаар 38 байгууллагын 106 иргэний 34.6 сая төгрөгийн хохирлыг тогтоож, 21.1 сая төгрөгийн буруутай албан тушаалтнаар төлүүлсэн байна. |
6. Зургаа. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх |
||
17 |
4. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх |
Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу орон нутагт шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улсын байцаагчийн цалингийн асуудлыг шийдвэрлэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улсын байцаагчийн эрхийг авч, үйл ажиллагаа 2021 оноос явуулж эхэлсэн. Тус улсын байцаагчаас шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийн эрхийн хамгаалах чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. |
7. Долоо. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих |
||
18 |
1. Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлэх |
Аймгийн вэб сайт бүрэн шинэчлэгдэж, сумдын вэб сайтуудыг шинэчлэх ажил эхлээд байна. Аймгийн 16 сум, 1 тосгоны нийт 147 байгууллага тус бүр байгууллагын цахим хуудсыг ажиллуулж, төрийн байгууллагаас гарч буй бодлого шийдвэрийг тухай бүрд нь иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж хэвшээд байна. Захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахдаа Монгол улсын хууль болон бусад хуулинд заасны дагуу иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 32 удаагийн хэлэлцүүлэг, 7 удаагийн нийтийн сонсгол зохион байгуулж, давхардсан тоогоор 6200 иргэнийг оролцууллаа. Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд аймгийн хэмжээнд 30 төрийн бус байгууллагатай хамтран 36 ажил, арга хэмжээг зохион байгууллаа. Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар аймгийн Засаг даргын 2022 оны А/68 дугаар захирамжаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилон үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлсэн байдал 99.4 хувьтай байна. |
19 |
2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож нийтэд мэдээлэх |
Жил бүр төрийн байгууллагуудаас төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг гаргуулан авч, төрийн бус байгууллага, иргэдэд нээлттэй мэдээлж хэвшсэн. Жил бүр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, шаардлагатай төсвийн дэмжлэг үзүүлэх 40-50 ажлыг төрийн бус байгууллагад санал болгож байна. Уг ажлын санхжүүжилтийн зарцуулалтыг байгууллагын вэб сайт болон Шилэн дансанд байршуулан ажиллаж байна. |
10. Арав. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх |
||
20 |
4. Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах |
Жил бүр аймгийн хэмжээнд Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын www.bulgan.gov.mn сайтад байрлуулж байгаа бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг khutulbur.iaac.mn сайтад шивж оруулан, Авлигатай тэмцэх газарт цаасан хэлбэрээр хүргүүлэн ажиллаж байна. 2022 оны Булган аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 82.3 хувьтай дүгнэгдсэн. |
21 |
1. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх |
Авлигатай тэмцэх газартай хамтран тус аймаг Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшаар 2 албан хаагчийг бэлтгэсэн боловч 1 албан хаагч өөрийн хүсэлтээр өөр орон нутагт шилжин ажиллаж байна. Тайлант онд сургагч багшийн сургалт сурталчилгаа явуулах техник тоног төхөөрөмж, томилолтын асуудлыг бүрэн шийдвэрлэж өгснөөр Авлигын эсрэг сургалт зохион байгуулах сургагчаар дамжуулан төрийн 68 байгууллагын 2782 алба хаагч, 4175 иргэн, ЕБС-ийн 3085 сурагчид танхимын хэлбэрээр авлигын эсрэг сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Мөн авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт өгөх зорилгоор “Булганы өнгө” ТББ, “Хотуга” НҮТББ-тай хамтран хууль тогтоомжуудыг иргэд, төрийн албан хаагчдад сурталчлан ажиллаж байна. |
НЭГТГЭСЭН:
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН,
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ОДХҮҮ
Сэтгэгдэл үлдээх