Авилгын эсрэг үйл ажиллагаа


Булган аймгийн 2022 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт

2022.12.14                                                                                                                                                                                                              Булган сум

Д/д

Зорилт

Арга хэмжээ

Хэрэгжих хугацаа

Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин, үр дүн

Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг)

Хүрсэн түвшин, үр дүн

Хэрэгжилтийн хувь

НЭГ. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ИРГЭДЭД СУРТАЛЧЛАХ

1

 

1.1. АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (facebook, twitter, youtube), лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр олон нийтэд хүргэх

2022 он

АТГ-аас бэлтгэсэн мэдээллийн төрөл, тоо: Мэдээллийг олон нийтэд хүргэсэн байдал а. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээллийн төрөл, тоо: б. Албан ёсны цахим хуудсаар дамжуулсан мэдээллийн төрөл, тоо: в. Нийгмийн сүлжээгээр дамжуулсан  мэдээллийн төрөл, тоо: г. Сурталчилгааны самбарт байршуулсан мэдээллийн төрөл, тоо: д. Бусад хэлбэрээр дамжуулсан мэдээллийн төрөл, тоо:

 

0

Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны вэб сайт болох www.bulgan.gov.mn хуудасны "ил тод байдал" цэсний "авлигын эсрэг үйл ажиллагаа" дэд цэсэнд "видео контент" ангилалд тогтмол байршуулан ажиллаж байгаа бөгөөд 2022 онд Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн 15 контент, мэдээллүүдийг байршуулж, 430 иргэн үзсэн байна. Мөн олон нийтийн сүлжээний /facebook/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн эрх зүйн хөтөч хаягуудад дээрх 15 төрлийн контент мэдээллүүдийг байршуулсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газруудын мэдээллийн самбарт Авлигатай тэмцэх газраас цахим хэлбэрээр 2021 онд ирүүлсэн 7 төрлийн зурагт хуудсыг тогтмол байршуулан, сурталчилан ажиллаж байна.

  Хавсралт : 5 файл

100%

2

1.2. АТГ-аас санаачилсан аян,  арга хэмжээг байгууллага, салбар нэгж, нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулах

2022 он

АТГ-аас санаачилсан аян, арга хэмжээний тоо: Зохион байгуулсан арга хэмжээний тоо а. Байгууллагын түвшинд: б. Салбарын хэмжээнд: в. Орон нутгийн хэмжээнд:

 

0

Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаар утсыг аймгийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор аймгийн ЗДТГазар, Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн байгууллага, 16 сумын Засаг даргын Тамгын газарт 110 дугаарын утсыг сурталчилсан зурагт хуудсыг хүргүүлэн иргэдэд мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулан ажилласан. Мөн энэ оны 2 дугаар сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн хэмжээнд зохион байгуулсан 4 удаагийн цахим сургалтанд холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан.

  Хавсралт : 4 файл

70%

3

1.3. Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах  “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбар ажиллуулах

2022 он

“Шударга ёс, хөгжил дэвшилд 110” самбарт байршуулсан мэдээллийн төрөл, тоо:

 

0

аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэдээллийн самбар "шударга булган" самбарыг тогтмол ажиллуулж байгаа бөгөөд энэ онд 12 мэдээллийг байршуулан ажиллалаа.

  Хавсралт : 2 файл

100%

ХОЁР. АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ

4

 

2.1. Авлигын эсрэг сургалтын санал, захиалгыг төлөвлөгөөнд тусгуулахаар 01 дүгээр сарын 25-ны дотор АТГ-ын УССГХ-т хүргүүлэх

2022 он

Сургалтын хөтөлбөрийн тоо: Хамрагдах ТАХ-ийн тоо:

 

0

Авлигатай тэмцэх газраар зохион байгуулж буй шинээр томилогдох албан тушаалтнуудад зориулсан сургалтанд санал өгч, Булган аймгаас хамрагдах 10 албан тушаалтны судалгаа гарган 2022.01.28-ны өдөр хүргүүлсэн.

100%

5

2.2. АТГ-аас зохион байгуулдаг авлигын эсрэг анхан шатны сургалтад албан хаагчдаа хамруулах

2022 он

Анхан шатны сургалтын хөтөлбөрийн тоо: Хамрагдах ТАХ-ийн тоо:

 

0

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас 2022.02.22-ны өдөр зохион байгуулсан 21 аймгийн шинээр томилогдсон албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг анхан шатны сургалтанд 10 төрийн албан хаагч хамрагдсан.

100%

6

2.3. АТГ-аас зохион байгуулдаг авлигын эсрэг давтан сургалтад албан хаагчдаа хамруулах

2022 он

Давтан сургалтын хөтөлбөрийн тоо: Хамрагдах ТАХ-ийн тоо:

 

0

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас 2022.02.22-ны өдөр зохион байгуулсан 21 аймгийн удирдах болон ахлах ажилтан нарт зориулсан авлигын эсрэг анхан шатны сургалтанд 50 орчим төрийн албан хаагч хамрагдсан.

100%

7

2.4. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан иргэд,  хүүхэд залууст хүргэх

2022 он

Зохион байгуулсан арга хэмжээний тоо: Хамрагдах хүүхэд залуус, иргэдийн тоо:

 

3 000 000 төгрөг

Авлигын эсрэг сургалт зохион байгуулах сургагчаар дамжуулан төрийн 68 байгууллагын 2782 алба хаагч, 4175 иргэн, ЕБС-ийн 3085 сурагчид танхимын хэлбэрээр авлигын эсрэг сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Мөн авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт өгөх зорилгоор “Булганы өнгө” ТББ, “Хотуга” НҮТББ-тай хамтран хууль тогтоомжуудыг иргэд, төрийн албан хаагчдад сурталчлан ажиллаж байна.

100%

ГУРАВ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ

8

 

3.1. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх

2022 он

Зөвлөмжийн тоо: Зөвлөмжид тусгагдсан  арга хэмжээний тоо: Хэрэгжилтийн хувь:

 

0

2022 онд Авлигатай тэмцэх газраас зөвлөмж ирүүлээгүй.

Үнэлэх боломжгүй

9

3.2. Мөрдөгчийн мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2022 он

Мөрдөгчийн мэдэгдлийн тоо: Мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээний тоо: Хэрэгжилтийн хувь:

 

0

тайлант хугацаанд Авлигатай тэмцэх газраас 2 удаа мөрдөгчийн мэдэгдэл ирсэн. Мэдэгдэлд дурьдагдсан чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн хариуг хүргүүлсэн.

100%

10

3.3. Зөрчил арилгуулах албан бичигт тусгагдсан арга хэмжээг  авч хэрэгжүүлэх

2022 он

Албан бичгийн тоо: Албан бичигт тусгагдсан  арга хэмжээний тоо: Хэрэгжилтийн хувь:

 

0

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/11703 дугаартай “хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг хүлээн авч, танилцны дагуу дараах арга хэмжээг авч ажилласан. - Тус аймгийн Хутаг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга К.Түмэн-Өлзий, Засаг дарга П.Лхагва-Очир нарт Цаашид өөрийн хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр гаргахаас өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, албан бичиг хүргүүлсэн. - Мөн аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын Ойн ангийн даргын албан үүргийг түр олон гүйцэтгэгч Х.Шинэбаярыг ажлын байрны тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь чөлөөлсөн болно.

100%

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, САНААЧИЛГА ӨРНҮҮЛЭХ

11

 

4.1. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах

2022 он

Хандсан байгууллага, иргэдийн тоо: Гаргасан саналын тоо: Дэмжсэн байгууллага, иргэдийн тоо: Дэмжсэн саналын тоо:

 

аймгийн ИТХ-аас Бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тавигдсан хөрөнгөөс 1 000 000 төгрөг зарцуулсан.

Авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтыг иргэдэд түгээх зорилгоор “Булганы өнгө” ТББ-аас хамтран ажиллах санал ирүүлсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажил гүйцтгэх гэрээ байгуулж ажилласан.

100%

12

4.2. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ, хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах

2022 он

Гэрээ, хэлэлцээрийн тоо: Тусгасан заалтын тоо:

 

0

Аливаа төрийн байгууллага, хувийн хэвшлийн хороонд байгуулсан гэрээ, хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгайлан заалт болгон оруулаагүй боловч талууд гэрээгээр хүлээснээс өөр бусад ажил, амлалт, үүргийг хүлээхгүй байхаар гэрээний эхийг бэлтгэн, баталгаажуулж байна.

70%

ТАВ. АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСГЭХ ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХ

13

 

5.1. Авлигын эрсдэл ба авлига гарах нөхцөлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх / төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх,  шат дамжлагыг бууруулах,  ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийлгэх г.м /

2022 он

Цахим хэлбэрт шилжүүлсэн  төрийн үйлчилгээний тоо: Үйлчилгээний стандарт шинээр нэвтрүүлсэн, шинэчилсэн тоо: Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан тоо: (хууль, дүрэм, журам шинэчлэх замаар) Эрсдэлийг бүртгэдэг, үнэлдэг эсэх

 

Орон нутгийн төсвөөс ''SMART BULGAN' аппликэйшн хийлгэхэд 10 000 000 төгрөгний гэрээ байгуулсан.

Е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг аймгийн хэмжээнд 16 суманд бүрэн нэвтрүүлсэн. Е-Mongolia нэгдсэн системийн 800 гаруй төрлийн үйлчилгээг нэг шатлалт үйлчилгээгээр авч болох нөхцөл бүрдсэн бол төрийн 27 байгууллагын 1.8 сая төгрөгийн 252 үйлчилгээг 1852 иргэн хоёр шатлалт үйлчилгээг авч үйлчлүүлсэн байна. Мөн Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ''SMART BULGAN' гар утасны аппликэйшнийг Орхон аймгийн "Инамаса" ХХК-аар гүйцэтгүүлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг аппликэйшнээр аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг иргэдэд түгээхээс гадна иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах боломжтой болно. Түүнчлэн Нийгмийн даатгалын үйлчилгээнд эмнэлгийн хуудас цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсэн амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахим хэлбэрт шилжиж нийгмийн даатгалын 18 үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдсэн. Архивын 1995-2019 оны шимтгэл төлөлтийн баримтыг цахимжуулж, цахим архивын лавлагааг 2022 онд 418 даатгуулагчид олгож, "Нийгмийн даатгал" аппликейшнд шинээр 1300 гаруй иргэнийг бүртгэн ажилласан байна. Цахимд шилжсэнээр 358 даатгуулагч 55.9 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, 461 даатгуулагч 744.7 сая төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж, 1 даатгуулагч 5.2 сая төгрөгийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж, 204 даатгуулагч 461.0 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг тус тус тооцуулж авсан байна. Мөн еhalamj.mn системээр 2022 онд ахмад настны хөнгөлөлт, тусламжийн 14 төрлийн 88 үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 18 төрлийн 35 үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний 8 төрлийн 57 үйлчилгээг тус тус цахижуулсан. 2022 онд 67 төрлийн 409 үйлчилгээг үзүүлж, 20578 иргэнд 7394.1 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, 21045 хүүхдэд 18721.7 сая төгрөгийн хүүхдийн мөнгө олгогдсон

100%

ЗУРГАА. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ

14

 

6.1. Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, Авлигын эсрэг хуулийн 6.1.4, Мэдээллийн ил тод байдал  ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7.1.9-т заасан заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллах

2022 он

а. Шилэн дансны тухай хуулийн 6.1.1 – 6.1.6 заасан мэдээллүүдийг тогтоосон хугацаанд иж бүрэн тайлагнасан эсэх б. Шилэн дансны тухай хуулийн 6.4.1 – 6.4.9 заасан мэдээллүүдийг 7 хоногийн дотор иж бүрэн тайлагнасан эсэх в. Авлигын эсрэг хуулийн 6.1.4, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7.1.9-т заасан мэдээллүүдийг тогтоосон хугацаанд иж бүрэн тайлагнасан эсэх

 

0

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу shilendans.gov.mn цахим сайтад байрлуулах нийт 25202 мэдээллээс хугацаандаа мэдээлсэн 25088 мэдээлэл, хугацаа хоцроож мэдээлсэн 1272 мэдээлэл оруулж хэрэгжилт 99.2 хувьтай байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын www.bulgan.gov.mn сайтын "ил тод байдал" цэсэнд "төсөв санхүүгийн ил тод байдал" дэд цэсийг үүсгэн "төсвийн төсөл", "батлагдсан төсөв", "төсвийн гүйцэтгэл", "аудитын дүгнэлт", "хөрөнгө оруулалтын төлөвлөгөө", "хөрөнгө оруулалтын гүйцэтгэл" гэсэн ангилалаар мэдээллийг тогтмол байршуулан ажиллаж байна.

100%

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                    Б.ОДХҮҮ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх