АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗӨВЛӨМЖИЙН
ХЭРЭГЖИЛТ
Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ХЭГ/3019 дугаартай чиглэлийн дагуу дараахи ажил, арга хэмжээг авч ажилласан.Үүнд:
Нэг. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан / ЭБАТ/- ыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэхэд анхаарах, тэдний үйл ажиллагаанд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр
Булган аймагт 22 /ЭБАТ/-ын эрх бүхий албан тушаалтан ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 1-2 хүртэл жил ажиллаж байгаа 7, 3-8 жил ажиллаж байгаа 15 албан хаагч байна. Мөн эрх бүхий албан тушаалтнаар томилогдон ажил хавсран гүйцэтгэсний 10 хувийн нэмэгдэл авч байгаа 8, 20 хувийн нэмэгдэл авч байгаа 11, 40 хувийн нэмэгдэл авч байгаа 3 албан хаагч ажиллаж байна. 2022 онд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээ, мэдээлэл, чадавхижуулах цахим сургалтуудад тогтмол хамрагдаж байна.
Хоёр. Албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг/ ХАСУМ/-ийг хянуулахгүй томилдог, томилсны дараа хянуулдаг, томилогдсон албан тушаалтан нь хуульд заасан хугацаанд Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргадаггүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заагдсан “ашиг сонирхлыг зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах” чиг үүргийг албан тушаалтнууд хэрэгжүүлдэггүй, эдгээр чиг үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьдаггүй байдал хавтгайрсан байгаад анхаарч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр
Нийтийн албан тушаалд томилогдохоор 2022 онд Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 109 албан тушаалтан байна. Үүнээс томилогдсноос хойш 30 хоногт буюу хуулийн хугацаанд мэдүүлэг гаргасан 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргуулсан. Багийн Засаг даргад нэр дэвшсэн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх бүхий албан тушаалтанд хандаж ХАСХОМ гарган ажиллаж байна. Мөн 2022 онд “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг 370 албан тушаалтнаас авч, цахим программ болох www.meduuleg.iaac.mn бүртгэсэн байна. Аймгийн ЭБАТ-аас салбар ЭБАТ-нуудад ХАСУМ-ийг хянуулахгүй томилдог, томилсны дараа хянуулдаг, хуулийн хугацаанд ХАСХОМ-ийг гаргуулдаггүй, “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухай бүр гаргуулж, цахим программд оруулж байх зөвлөмжийг тогтмол өгч ажиллаж байна.
Гурав. Орон нутгийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заагдсан хандив авахтай холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлдэггүй, хандив авах, хүсэх талаар зөвшөөрөл авдаггүй, хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргадаг байдал түгээмэл байгаад анхаарч хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр
Орон нутгийн төрийн албан хаагчдад Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заагдсан хандив авахтай холбоотой хязгаарлалтын хэрэгжүүлэх, хандив авах, хүсэх талаар зөвшөөрөл авч байх талаар сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.Тайлант хугацаанд Төрийн 74 байгууллагын 2984 алба хаагчдад сургалт хийсэн байна.
Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны явцад авилгын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байнга гарч байгаад дүгнэлт хийх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, тухайлбал худалдан авах ажиллагааны зарчим, журмыг баримтлах, төлөвлөлт, хэрэгжилтийг хуульд нийцүүлэн явуулах , ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр
Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 онд сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн актын хуулийн үндэслэл хангуулах чиглэлээр 6 удаагийн хамтарсан хяналт шалгалт, 2 удаагийн зөвлөн туслах, сумын Засаг дарга нарт 4 удаа сургалт, 13 зөвлөмж, 15 удаа чиглэл өгч ажилласан.
2022 онд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд аймгийн 15 сум 1 тосгоны 616 төрийн алба хаагч, ЕБС-ийн 475 сурагч, Булган сумын 23 төрийн байгууллагын 1195 алба хаагч нарт Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын тухай ойлголт, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 41 удаагийн сургалтыг хийсэн. Мөн авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр “Булганы өнгө” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.Энэ ажлын хүрээнд “Булганы өнгө” ТББ-аас ЕБС-ийн 160 сурагч, 200 иргэн, 250 төрийн алба хаагч нарт сургалт, мэдээлэл өгсөн байна.
Тав. Сангийн Сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулах, нөөц хөрөнгийг баяр ёслол тэмдэглэх, хүндэтгэл үзүүлэх, уул овоо, хайрхан тахих, шагнал, урамшуулал зэрэг арга хэмжээнд зарцуулж байгааг таслан зогсоох чиглэлээр
Аймгийн Засаг даргын 2022 оны 01/355 дугаар албан тоотоор нийт сумын Засаг дарга нарт Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хэрэгжилттийг ханган шаардлагатай тохиолдолд дээд шатны төсвийн захирагчид хандаж байхыг чиглэл болгон хүргүүлж ажилласан.
Зургаа.Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, зориулалт бусаар, хэрэгцээ, шаардлага, үр дагаврыг тооцоолоогүй, үндэслэл нь тодорхой бус ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргах замаар төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр
Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 03/187 дугаар албан тоотыг нийт сумын төсвийн захирагч нарт хүргүүлсэн байна. Уг албан тоотод 2022 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр автомашин, тавилга эд хогшил, ном, хэвлэл худалдан авах, уралдаан тэмцээн, сурталчилгаа болон киноны уран бүтээл хийх, тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхэд зориулж худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар тусгасан.
Автомашин ашиглахыг зөвшөөрсөн албан тушаалтан, төрийн байгууллага, үйлчилгээнээс бусад төрийн болон орон нутгийн өмчит төсөвт байгууллагад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаар арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны А/437 дугаар захирамжаар байгуулан, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.Уг арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын 28 тээврийн хэрэгсэлийг битүүмжлэн лацдаж ажилласан.
Долоо. Авилгатай тэмцэх газраас орон нутагт хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичигт дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлдэггүй, хариу ирүүлдэггүй, хугацаа хоцроодог, авилгын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг бодитой авч хэрэгжүүлдэггүй байдлыг таслан зогсоох, энэ талаар орон нутгийн удирдлагад тодорхой чиглэл өгч ажиллах чиглэлээр
2022 онд Зөрчлийг арилгуулах чиглэлээр Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мөрдөгчийн 2 мэдэгдлийн хариуг холбогдох материалын хамт заасан хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
ДАРГА Д.АЛТАНШАГАЙ
Сэтгэгдэл үлдээх