Авилгын эсрэг үйл ажиллагаа


Авлигын эсрэг үйл ажиллагааны чиглэлээр

Булган аймгаас зохион байгуулсан ажил /3 улиралын байдлаар/

2021.10.14                                                                                                                        Булган сум

 

            Тус аймгаас 2021 оны эхний хагас жилийн байдлаар авлигын эсрэг дараахь үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

- Авлигатай тэмцэх газрын даргын 2021.01.19-ний өдрийн “Авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” 01/696 дугаар албан бичгийн дагуу “Булган аймгийн 2021 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулж ажиллалаа.

- Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шторк, тараах материалуудыг орон нутгийн Сайхан монгол телевиз, аймгийн Засаг даргын Тамгын газрын www.bulgan.gov.mn сайт болон Булган аймгийн эрх зүйн хөтөч, 16 сум, 1 тосгон, төрийн байгууллагуудад хүргүүлж, тэдгээрийн олон нийтийн сүлжээ /фэйсбүүк/-ний хаягуудаар, Аудио зөвлөгөөг орон нутгийн Сайхан аялгуу 107,5 радиогоор олон нийтэд хүргэж ажилласан.

       

Монгол Улсын их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн болосвролыг дээшлүүлэх хөтөлбөр”-үүдийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн иргэдэд олшруулан тараах материал, зурагт хуудсуудыг хэвлүүлэх зардлал болох 2.000.000 төгрөгийг санхүүжүүлж, бэлтгэсэн зурагт хуудсуудыг төрийн байгууллагын албан контор, зах, худалдааны төв болон гудамж талбайд байршуулан иргэд, олон нийтэд мэдээллийг түгээн ажиллалаа.

      

        

 

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах давтан сургалтад сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын 50 эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2 сургагч багш бэлтгүүлэх саналыг хүргүүлсэн.

Боловсролын салбарын албан хаагчдад тус газраас зохион байгуулсан цахим сургалтад аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнө боловсролын байгууллага /цэцэрлэг/-ын 200 гаруй захирал, эрхлэгч, багш нарыг хамруулсан.

                                                                                                                                                                     

Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн болосвролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бэлтгэгдсэн 120 эрх зүйн хөтөчид авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт, мэдээллийг цахим хэлбэрээр хийж, эрх зүйн хөтөч нараар дамжуулан Авлигын эсрэг хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

            Авлигыг үл тэвчих, авлига хээл хахуультай холбоотой мэдээллийг тухай бүр 110 дугаарын утсанд мэдээлж байхыг төрийн албан хаагчид болон иргэдэд уриалж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Гэрэл тусгая”, “зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аянуудыг орон нутагтаа цахим хэлбэрээр зохион байгуулж, сурталчлах ажлыг тогтмол хийж байна.

            Орон нутгийн “Булганы өнгө” төрийн бус байгууллагатай хамтран жил бүр 2 сум, 3 агентлагт “шудрага байдлын үнэлгээ”-г хийлгэж хэвшсэн бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас хамаарч энэ оны 4 дүгээр улиралд уг үнэлгээг хийлгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан арга хэмжээг заасан хугацаанд алба албан ёсны цахим хуудас дээрээ байршуулж, иргэд олон нийт үзэж танилцах боломжоор ханган ажиллаж байна.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА                       Б.ОДХҮҮ

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх