Булган аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09-р хуралдааны тогтоолоор 2022 оны төсвийг баталж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 18 төсөл, арга хэмжээг 2318.7 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 3 төсөл, арга хэмжээнд 138.1 сая, авто замын сангийн хөрөнгөөр 9 төсөл, арга хэмжээг 650.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 2 төсөл, арга хэмжээнд 38.2 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19 төсөл, арга хэмжээг 2927.3 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 3 төсөл, арга хэмжээнд 275.6 сая, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 40 төсөл, арга хэмжээг 5248.4 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсанаас 10 төсөл, арга хэмжээнд 800.2 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.
Монгол улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан эрх шилжиж ирсэн 1 төсөл, арга хэмжээний 197.3 сая төгрөгөөс 1 төсөл, арга хэмжээнд 197.3 сая төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
Сэтгэгдэл үлдээх