Булган аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахад анхаарч, холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна.
“ДОЛООН БАР” ХХК нь Булган аймгийн 7 сумын дулаан хангамжийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулаанаар хангах түлшний 2 сарын нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Тус компанийн зүгээс өвлийн улиралд дулаан хангамжийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах зорилгоор шаардлагатай нөөц, техник тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаа юм.
Хангал сумын Хялганат тосгоны хувьд “Долоон бар” ХХК нь бохир, цэвэр ус болон дулаан хангамжийн үйл ажиллагааг цогцоор нь хариуцан ажилладаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, нөөц бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна



Сэтгэгдэл үлдээх