Сумдын мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг Хангал сумын Хялганат тосгонд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлын нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсэг төрийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан хаагчдаас бэлтгэл ажлын явцийг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх боломж, гарц гаргалгааг хэлэлцлээ.

Мөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилттэй газар дээр нь танилцав.

Энэ үеэр “Хараацай” цэцэрлэгийн барилгын засварын ажил, гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл, ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандлын хүрэлцээ, сургуулийн дотуур байрны барилгын ажил, цагдаагийн алба хаагчдын байрны халаалтын асуудал зэрэг нэн тулгамдаж буй асуудлуудыг холбогдох байгууллагуудын төлөөлөл танилцуулж, цаашид шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Түүнчлэн боловсролын салбарын орчин, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг орон нутагт татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ажлын хэсгийн ахлагч О.Ундрах мэдээлэл өгч, холбогдох байгууллагуудыг төсөл, хөтөлбөрийн санал санаачилга боловсруулах, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг чанартай хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, хэвийн хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх