Алдартнууд


Image

Төрөлх Булган нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан, барилгын салбарын нэр хүндтэй ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат барилгачин, Ардын Их Хурлын депутат, шинэ Үндсэн хуулийг батлалцах түүхэн үйл хэрэгт оролцсон Мятавын Могойтар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цол хүртлээ.

Түүний туулсан хөдөлмөрийн замнал бол Булган нутгийн бүтээн байгуулалтын түүхийн нэгэн чухал хэсэг юм. Олон жилийн турш барилгын салбарт хүчин зүтгэж, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь төр ийнхүү өндрөөр үнэлсэн нь Булганчуудын хувьд бахархалт үйл явдал болж байна.

Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мятавын Могойтар төрөлх нутагтаа хүрэлцэн ирж, аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, барилгын салбарын ахмад үе, үе үеийн төлөөлөл, Могод сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл, төрөл төрөгсөд, ахан дүүс, нутгийн зон олон хүндэтгэн угтаж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мятавын Могойтар таны бүтээсэн бүхэн Булган нутгийн түүхэнд, таны хөдөлмөрийн мөр Монгол Улсын бүтээн байгуулалтын түүхэнд мөнхөд үлдэг.

#БулганНутгийнБахархал

#МонголУлсынХөдөлмөрийнБаатар

#МятавынМогойтор

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх