Эрүүл мэнд, боловсрол


Image

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах зорилготой “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтаар 420 хүүхдийн нэрс тодорлоо.

Шалгаруулалтыг Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан, холбогдох журмын шалгуурын дагуу зохион байгуулсан бөгөөд сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийг программын тусламжтайгаар хөндлөнгийн оролцоогүйгээр тодруулжээ.

Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн мэдээллийг үндэслэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгээр эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрийг зарласан байна.

БУЛГАН АЙМГААС ШАЛГАРСАН ТӨГСӨГЧИД:

1. Ганзулын Болдбаатар – Рашаант сумын ерөнхий боловсролын сургууль

2. Луттөмөрийн Хандаа – Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургууль

3. Жигмэдсорогдонгийн Мөнхзул – Баян-Агт сумын ерөнхий боловсролын сургууль

4. Гэрэлт-Одын Анхбаяр – Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль

5. Ганбаганын Есөнтөмөр – Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургууль

6. Оюунбатын Шагай – Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

7. Мөнхбатын Мөнхгэрэл – Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

8. Ганзоригийн Мэнд-Амар – Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

9. Батболдын Оюунбат – Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

10. Энхболдын Нэмүүн-Очир – Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын лаборатори сургууль

11. Ариунболдын Буянтөгөлдөр – Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль

Шалгарсан хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдэм болон гадаад хэлний бэлтгэл хийх боломжтой юм.

Энэ бол Булган нутгийн шилдэг, авьяаслаг залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах зорилгынхоо төлөө хийж буй томоохон алхам юм.

Булганы сэргэлт – боловсролын сэргэлтээс эхэлнэ.

Шилдэг төгсөгчиддөө халуун баяр хүргэж, цаашдын суралцах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

#ЕрөнхийлөгчийнИлгээлт2100

#ШилдэгТөгсөгчид

#БоловсролынСэргэлт

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх