Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Багш нарын бага хурал”-д оролцож 2026-2027 оны хичээлийн жилд боловсролын салбарыг бодлогоор дэмжих төсөл, арга хэмжээг танилцуулж, орон нутгийн хөгжлийн бодлого болон боловсролын салбарын уялдаа, хамтын ажиллагааны талаар болон “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй ажил, бүтээн байгуулалтын явцын мэдээллийг багш нарт хүргэлээ.
Багш нарын бага хурлаар өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилт, үр дүнг нэгтгэн дүгнэж, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон, хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахад чиглэж байна.
Багш нартаа ажлын амжилт хүсье.
#Багш_нарын_бага_хурал #Шинэ_хичээлийн_жил #Булганы_сэргэлт



Сэтгэгдэл үлдээх