Булган аймгийн Засаг даргын захирамжаар боловсролын байгууллагуудын 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн хэмжээнд 2026 оны 8 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Уг хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй.
Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын газар болон сумдын Засаг дарга нар хяналт тавьж ажиллана.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд захирамжийг мөрдөж, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг хүүхэд, сурагчдын аюулгүй байдал, эрүүл орчинд зохион байгуулахад хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл үлдээх