Эрүүл мэнд, боловсрол


Image

Аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон сумын Эрүүл мэндийн төвд шинэ түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Орхон сум түргэн тусламжийн автомашинтай болсноор эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, алслагдсан баг, малчин өрхийн иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх