Цаг үеийн мэдээ


Image

Жил жилийн Үндэсний их баяр наадмын хамгийн олон үзэгчтэй хурдан морины уралдаан нь соёолонгийн уралдаан байдаг. Монголчууд соёолонгийн тоосонд дарагдсан хүн тэр жилдээ сүлд хийморьтой, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байна хэмээн билэгшээдэг тул энэ уралдааныг наадамчин олон хүсэн хүлээж, онцгойлон шимтэн үздэг билээ.

Булган аймгийн Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан өргөн дэлгэр болж байна.

Соёолон насны түрүү – Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, САУ Б.Батбаярын сүүн зээрд

Уяач: ААУ С.Баяндалай

Унаач: О.Бат Эрдэнэ

Соёолон насны аман хүзүү – Булган аймгийн Могод сумын харьяат Д. Буянжаргалын бор

Уяач: ААУ Г.Отгонбаатар

Унаач: Т.Хонгор

Соёолон насны айргийн гурав – Булган аймгийн Баяннуур сумын харьяат Н.Энхмэнд хул

Уяач: Н.Энхмэнд

Унаач: А.Сод

Айргийн дөрөв – Булган аймгийн Могод сумын харьяат, САУ Б.Бат-Амгалангийн сартай хар

Уяач: Б.Бат-Амгалан

Унаач: Г.Энхманлай

Айргийн тав – Төв аймгийн Заамар сумын харьяат Д.Зоригтболд зээр халзан

Уяач: ААУ З.Насанбуян

Унаач: Н.Мянган-Эрдэнэ

Ийнхүү хурд, хийморийг билэгшээсэн соёолонгийн уралдаан наадамчин олныг баясгаж, Булган нутгийн баяр наадмын өнгийг улам тодотголоо.

Энх мэнд, эв нэгдэлийн бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадам хурдан хүлгийн төвөргөөн, түмэн олны баясал дунд үргэлжилж байна.

Сайхан наадаарай.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх