Булган нутгийн үдшийн тэнгэрт баяр наадмын өнгө нэмсэн "Булганы үдэш" цэнгүүн өргөн дэлгэр боллоо. Баяр наадамд аймаг орон нутгийн иргэд, хүндэт зочид төлөөлөгчид, наадамчин олон нэгэн үдшийг дуу хуур, бүжиг наадам, баярын уур амьсгалыг бүтээж хамтдаа хөгжиж өнгөрүүллээ.
Булганы үдэш цэнгүүний тайзнаа:
DJ Gezeg
The Logos
Outlaw
Motive
Монголын рок, хип хоп, электро хөгжмийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цугларч, Булганы үдэш цэнгүүнийг хөгжим, эрч хүч, уран бүтээлчид хүрэлцэн ирж шилдэг уран бүтээлээ толилуулж, үзэгчдийн алга ташилт, баярын цэнгүүнд хамтдаа доргиж, наадмын өнгийг улам нэмлээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүд Булган нутагт утга төгөлдөр үргэлжилж, наадамчин олны сэтгэлд мартагдашгүй дурсамжийг бүтээсээр байна.






Сэтгэгдэл үлдээх