Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир 2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 650 болон түүнээс дээш дундаж оноо авч, өндөр амжилт үзүүлсэн 13 сурагчид Засаг даргын нэрэмжит тэтгэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Тэтгэлэг гардуулах үеэрээ Засаг дарга Д.Пүрэв-Очир: Хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүнд хүрсэн энэхүү амжилтаа улам бататган, эх орон, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэг, чадвартай мэргэжилтэн болж төлөвшихийг хүсэж амжилтын ард байдаг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлд талархал илэрхийллээ.
Энэ онд нийт 69 сая төгрөгийн тэтгэлгийг амжилттай суралцагчдад олгосон бөгөөд энэхүү дэмжлэг нь сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх, сурлага, хөдөлмөрийг нь урамшуулах, цаашдын суралцах үйлсэд нь бодит дэмжлэг болох юм.
Булган аймаг боловсролын салбарыг дэмжих, сурагчдын сурлагын амжилтыг урамшуулах, хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгон, шилдэг сурагчдаа дэмжсээр байна.
#БулганыСэргэлт #АнглиХэлтэйБулган #Боловсрол#1 #ЗасагДаргынНэрэмжитТэтгэлэг #ЭЕШ2026









Сэтгэгдэл үлдээх