"Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Бага сургуулийн уулзвараас Доод дөрвөн зам хүртэлх ус зайлуулах системийн шинэчлэлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд борооны болон үерийн усыг төвлөрөлгүй, шуурхай зайлуулах инженерийн шийдлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь хур тунадасны үед үүсдэг ус тогтоц, замын эвдрэл гэмтлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Бүтээн байгуулалт бүрэн дууссанаар авто замын эдэлгээ сайжирч, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчин бүрдэхээс гадна инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа дээшлэх юм.
Ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж, богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
#БулганыСэргэлт #ДэдБүтцийнСэргэлт #БүтээнБайгуулалт

Сэтгэгдэл үлдээх