Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдал болон байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.
Хуралдаанаар аймгийн баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч, ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Мөн эрсдэл бүхий байршлуудад ажиллаж буй ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, илэрсэн эрсдэлийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүнг танилцуулахыг үүрэг болголоо.
Мал эмнэлгийн газраас малын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл өгсөн бол 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болох Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаантай холбоотой бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Сангийн яамны төлөвлөгөөт шалгалт үргэлжилж байгаатай холбогдуулан байгууллагууд шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт, хамтын ажиллагааг хангаж ажиллахыг чиглэл болголоо.
Түүнчлэн “Монгол адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, парадад оролцох 500 адуучид, морьтнуудын бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгав.
Хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагаас энэ долоо хоногт хэрэгжүүлэх ажлын талаар байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.



Сэтгэгдэл үлдээх