Аймгийн Засаг даргын удирдлагын багийн ээлжит хурал өнөөдөр эхэлж, аймгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн болон чухал асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлаар:
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай
“Булган Мээж” ОНӨХХК, “Хөдөө аж ахуй-хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай
Архивын хэлтэс байгуулах тухай
Булган аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтсан “90 жилийн 90 бүтээлч ажил”-ын хэрэгжилт, цаашдын арга хэмжээний тухай
Хөдөө аж ахуйн салбарын 2027-2028 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө батлах тухай
Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн онцлогийг сурталчлах зорилготой “Тайга” фестивалийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг тус тус сонслоо.
Хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих чиглэл өглөө.




Сэтгэгдэл үлдээх