Булган аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 2026 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид ёслол төгөлдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Булган аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т. Нямхүү болон урд сумдын Засаг дарга нар оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн авсан дайчдад баяр хүргэн, цэргийн албаа амжилттай хаахыг хүсэн ерөөлөө.
Цэргийн тангараг өргөсөн дайчид Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг чанд сахиж, эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ батлан илэрхийлсэн бөгөөд энэ нь тэдний цэргийн албаны хариуцлагатай, нэр төртэй замналын эхлэл боллоо.




Сэтгэгдэл үлдээх