Булган аймагт орон нутгийн хамгаалалтын удирдах бүрэлдэхүүн болон томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Орхон сумын Намхай Нугад амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Хаалтын ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, Орхон сумын Засаг дарга С.Ганбаатар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр, Булган аймгийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Нямхүү, Орхон аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ч.Энхбаяр болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Сургалтын үеэр оролцогчид орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр онол, практикийг хослуулсан цогц арга хэмжээнд хамрагдсан юм.
Мөн сургалтад идэвх санаачилга гарган оролцож, бусдыгаа манлайлан үлгэр жишээ ажилласан иргэдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, амжилтыг нь үнэлэн урамшууллаа.





Сэтгэгдэл үлдээх