Цэргийн штаб


Image

Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2026 оны А/234 дүгээр захирамжийн хүрээнд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтад Булган аймгийн ХАА-ын Политехникийн коллежийн 10 сурагч элсэн суралцаж байгаа бөгөөд сургалт нь цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 үе шаттайгаар 2 сарын хугацаанд зохион байгуулагдана.

Энэхүү сургалт нь залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх