Алдартнууд


Image

Монгол угсаатан эрт язгуур цагаас өөрийн нутаг усанд суурьшин нутаглаж ирсэн нь дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Тэнгэр уул ба Или мөрөн, умар зүгт Саян уулс, Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэм хүртэлх уудам газар нутгийг хамарч байв.

Чингис хааны өвөг дээдэс Онон, Хэрлэн голын сав газраар нутаглаж байсан бол Тайчууд, Татар, Хонгирад зэрэг овог аймгууд тэднээс дорно болон өмнөд нутгуудаар суурьшиж байжээ. Мөн Цагаан хэрмийн хойно Онгиуд хэмээх цагаан татарууд нутаглан амьдарч байсан байна.

Сэлэнгэ мөрний ай сав, Хилго мөрөн хүртэлх нутгаар мэргид аймаг, Байгаль нуур орчим, Баргуужин хавиар буриадууд, Туул голын савд хэрэйд аймаг, Хангайн нуруунаас баруун тийш Алтайн бүсэд найман аймаг тус тус нутаглаж байв. Түүнчлэн баруун болон баруун хойд нутгуудаар ойрад, дөрвөд, урианхай, хасгууд суурьшиж байсан бөгөөд Ил Тарвагатай, Тэнгэр уул, Тарим мөрний эх, Хотон, Яркенд, Кашгар, Иссык-Көл нуур, Или мөрний сав газар нь мөн л монгол үндэстэн эрт цагаас нутаглан сууж ирсэн нутаг мөн билээ.

Ерөнхий сайд асан А.Амар

Товч агуулга

• Монгол угсаатны эртний нутаг Хянганаас Тэнгэр уул, Саян–Байгалиас Цагаан хэрэм хүртэл өргөн уудам байв.

• Чингис хааны өвөг дээдэс болон монголын олон аймаг, овгууд тухайн бүс нутгуудаар тархан нутаглаж байжээ.

• Алтай, Тарвагатай, Тэнгэр уул, Таримын эх, Или мөрөн, Иссык-Көл зэрэг нь монголчуудын эртний нутагт хамаарна.

#А_Амар_140_жил

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх