МАЛЧИН ӨРХ БҮР ӨВС ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭЕ
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн Улсын аварга малчин С.Энхбаяр хадлангаа бэлтгэж байхтай таарч хэсэг зуур өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцахад: Тэрээр энэ жил ус бороо багатай болоод өвс богино, хадаад тээвэрлэхдээ тор татаж ачихгүй л бол тогтохгүй байгааг хэлж, өмнөх жилүүдэд энэ талбайгаас нэлээд хэдэн айл өвс хадлангаа бэлтгэдэг байсан бол, энэ жил манайтай нийлээд хоёр айл 7, 8 машин өвс арай гэж хадлаа. Манай энэ хавиар ганц машин өвс татаагүй айл зөндөө байна хэмээн санаа тавин, өвөл хавартаа хэрэглэх өвсөө худалдаж л авахаас өөр аргагүй хэмээж, малчид ард иргэддээ эртхэн өвс тэжээлийн ая бодохгүй бол улс амьтны яриагаар их л чанга өвөл болох нь гэж хуучиллаа.
Өвлийн бэлтгэлийг-Өнөөдрөөс
Сэтгэгдэл үлдээх