БУЛГАН АЙМГИЙН ЗӨГИЙЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Аймгийн зөгийчдийн анхдугаар зөвлөгөөнд нийт 35 зөгийн аж ахуй эрхлэгч иргэд, бүл, аж ахуй нэгж оролцож байна. Анхдугаар зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож зөгийчиддөө баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрээр хэлсэн үгэндээ Зөгийний ашиг шимийг хүртэж байгаа зөгийчид маань хамтын ажиллагаа тогтоож зөгийн аж ахуй, зөгийн балын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүнүүд олноор бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг онцлон дурдсан юм.
Сэтгэгдэл үлдээх