Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ХХААХҮЯ-наас зарласан Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чацаргана боловсруулах үйлдвэрлэл, хөргөлтийн, хүнсний үйлдвэрийн, авто засварын, ахуйн үйлчилгээ, барилгын, тавилгын үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн хүнсний ногооны үйлдвэрлэлийн зэрэг 9 чиглэлийн 104 нэр төрлийн 167 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх гүйцэтгэгч болох "Уран сархиа" ХХК-иас хүлээн авч байна. Уг тоног төхөөрөмжийг захиалсан сумдын иргэн, ЖДҮ эрхлэгч нарт нэгдсэн журмаар олгоно.
Сэтгэгдэл үлдээх