Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Булган аймгийн төсөл сонгон шалгаруулах “Дэд хороо”-нд ажиллахыг урьж байна. Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулна. Төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд: · Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; · Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай; · Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй · Сантай бизнесийн холбоогүй · Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; · Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх. Бүрдүүлэх материал: · Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга · Иргэний үнэмлэхийн лавлагаа · Анкет · Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх · Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт · Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа · Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан. Хүлээн авах хугацаа, байршил: Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2025 оны 09 дугаар сарын -05 ний өдрийн 18:00 цаг хүртэл аймгийн ХХААГ-т хүлээн авна. Холбогдох утас: Булган аймгийн ХХААГ 99968252
Сэтгэгдэл үлдээх