"БАГА ИЛЭНХ-АЙНЕК ГОЛ"-ЫН БООМТЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙХ АЖЛЫН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Хилийн боомт дэд төслийн хүрээнд Бага илэнх боомтын ТЭЗҮ, барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхээр "Ди Ди Эй Жи" ХХК шалгарсан. "Ди Ди Эй Жи" ХХК Бага илэнх боомтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Тус ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон холбогдох агентлаг, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж мэдээлэл солилцлоо. Тус боомтын ТЭЗҮ, барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэгчид аймгийн зүгээс холбогдох бүх мэдээллээр ханган хамтран ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх