БУЛГАН АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ УЛИРЛЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн удирдах албан тушаалтны улирлын шуурхай зөвлөгөөн боллоо. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, АЗДТГ-ын удирдлагын баг, сумдын Засаг дарга, агентлаг, байгууллагын дарга нар улирлын шуурхай зөвлөгөөнд оролцож шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар асуулт хариулт болон санал солилцлоо. Энэ улирлын шуурхай зөвлөгөөнөөр Цагдаагийн газрын цаг үеийн мэдээлэл, Онцгой байдлын газрын цаг үеийн мэдээлэл, Өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг танилцуулах, "Цахим Булган" хөтөлбөрийн тухай, "Дэд бүтцийн сэргэлт" жилийн ажлын тухай асуудлыг танилцуулж оролцогчдод аймгийн удирдлагаас үүрэг чиглэл өгсөн юм. Мөн аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах "УР ЧАДВАР -МАНЛАЙЛАЛ" сэдвээр илтгэл тавилаа.
Сэтгэгдэл үлдээх