Тендерийн урилга


Image

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.3, 6.5, Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх зарцуулах журам”-ын хүрээнд Булган аймгийн төв Булган сумын хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 12.5 тн мах (үхрийн мах- 6 тн, хонины мах-5 тн, ямааны мах-1.5тн) нийлүүлэх сонгон шалгаруулалтад чанарын шаардлага хангасан мах бэлтгэж, хадгалсан аж ахуй нэгжийг оролцохыг урьж байна.

Бэлтгэн нийлүүлэгч нь “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх зарцуулах журам”-ын 3.1, Бэлтгэсэн мах нь тус журмын 3.2-д тусгагдсан шаардлагыг хангасан байна.

Захиалагч журмын 2.5-д заасны дагуу 1кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгоно. 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (хаяг, байршил, нийлүүлэх махны тоо хэмжээ, махны төрөл тус бүрээр үнийн санал, махны хадгалалтыг зургаар баримтжуулсан байх)
  2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга.
  3. Нөөцийн махыг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэж, зориулалтын агуулахад хадгалсан байна.
  4. Махыг яс, махны зохистой харьцаатай жижиглэн, хөрөөдөж 1-5 кг-ын хэмжээгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савлаж, хаяг шошго нь стандартад нийцсэн байх (савласан бүтээгдэхүүний хаяг, шошго бүхий зураг) 
  5. Бэлтгэсэн махыг мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгүүлж, шинжилгээнд хамруулсан байх
  6. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрлэлийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэх тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх

Материал хүлээж авах хугацаа: 2025 оны 02 сарын 03-ний өдөр

СОНИРХСОН ЭТГЭЭД ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ,

БУСАД МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ХАЯГААР АВНА УУ.

Хаяг: Булган сум, 5-р баг, Хүнс, хөдөө аж ахуйн газар, 2-р давхар № 204 тоот өрөө

Лавлах утас: 7034-2739, 99717168, 94228687

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх