"ИРГЭДИЙН ИНДЭР" иргэдтэй хийх уулзалт, нэвтрүүлэг 14 хоног тутам аймгийн Хөгжитмт жүжгийн театрт зохион байгуулагдана. Мөн Сайхан Монгол хойд бүсийн телевизээр болон Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэх болно.
Энэ удаагийн нэвтрүүлэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар оролцох тул иргэд Та бүхэн тус байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлаар аймгийн ХЖТ-т 2025 оны 1-р сарын 9-ний өдрийн 15:00 цагт хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлээрэй.
Сэтгэгдэл үлдээх