Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан


ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ 5 САРЫН МЭДЭЭ

 

2024.05.30                                                                                                                         Булган сум

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 91 төсөл арга хэмжээ, Улсын төсвийн 8 төсөл арга хэмжээ шилжин ирж, нийт 99 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 47 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан, 11 төсөл арга хамжээнд гэрээ байгуулах эрх олгосон, 5 төсөл арга хамжээний үнэлгээ хийж байгаа, 4 төсөл арга хэмжээний мэдэгдэл хүргүүлсэн, 3 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулж байгаа, 3 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалт оролцогч санал ирүүлээгүй, 9 төсөл арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй, 8 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалт зарласан, 7 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалт дахин зарлах, 2 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад Сангийн яаманд гомдол гарсан.

2024 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээг 100 хувь цахимаар зохион байгуулж, тендерийн урилга, үр дүн, гэрээний мэдээллийг тухай бүр төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим систем, аймгийн албан ёсны bulgan.gov.mn вэб сайтад нийтэлж ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх