Үйл ажиллагааны ил тод байдал


Image

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРТ 1 ДҮГЭЭР УЛИРИЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Аймаг, сум орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой аймгийн хэмжээнд нийт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй 20340 нэгж талбарын газарт ногдуулалтыг хийж 17544 нэгж талбарын газарт газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэн татварын газарт шилжүүлсэн ба  86.2 %-тай байгаа бол газраа өмчилсөн нийт 14387 нэгж талбарын газарт татварын ногдуулалтыг хийж 11379 нэгж талбарын газарт татварын нэхэмжлэлийг үүсгэн Татварын газарт 79.1%-н тус тус биелэлттэй байна. Тус нэхэмжлэлийг үүсгэн татварт шилжүүлснээр аймгийн хэмжээнд 1.3 тэрбум төгрөгний орлогийг аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Нэхэмжлэлийн дагуу ebarimt болон бүх төрлийн интернет банкаар газрын төлбөр, татварыг цахим хэлбэрээр орон зай цаг хугацаанаас үл хамааран төлөх боломжтой юм.

Мөн аймгийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой хүсэлт гаргасан 605 иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажилласан. Сумдаар харуулбал:

Сумын нэр

Шийдвэрлэсэн цахим хүсэлтийн тоо

1

Баян-Агт

2

2

Баяннуур

-

3

Бугат

133

4

Булган

118

5

Бүрэгхангай

-

6

Гурванбулаг

1

7

Дашинчилэн

3

8

Могод

-

9

Орхон

145

10

Рашаант

11

11

Сайхан

19

12

Сэлэнгэ

37

13

Тэшиг

33

14

Хангал

52

15

Хишиг-Өндөр

9

16

Хутаг-Өндөр

42

НИЙТ ДҮН

605

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх