Иргэн таны эрх зүйн мэдлэгт


Аймгийн ЗДТГ-с зохион байгуулсан хилийн бүс, зурваст оршин суух орон нутгийн иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хилийн цэргийн 0286-р анги, Цагдаагийн газар, ГХБХБГ, БОАЖ-ын газар, Нийгмийн даатгал, Зэд хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчийн төлөөлөлийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд суманд ажиллаа. Томилолтын явцад Сэлэнгэ сум , Хялганат тосгон, Тэшиг сумын иргэдэд Газрын тухай хууль тогтоомж болон “Газрын харилцаа-Цахим шилжилт”-ийн талаар танилцуулга мэдээлэл хийж цахим системээр дамжуулан газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураглалаа хэрхэн авах талаар зааварчлан, гарын авлага материалыг тараан иргэдийн асуултад хариу өгч харилцан ярилцаж зөвлөгөө өгч ажиллаа. Нийт 300 гаруй иргэдэд мэдээлэл өгч ажилласан байна.May be an image of 6 people, people standing and indoorMay be an image of 3 people, people sitting, people standing and indoor

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх