Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН

ХУТАГ ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр                    Дугаар 3/03                                                                       Хутаг

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо, толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ 500 төгрөг

Адуунд 1000 төгрөг

Үхэрт 500 төгрөг

Хонь 500 төгрөг

Ямаа 1000 төгрөг

2. Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /П.Лхагва-Очир/-т үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

4.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албанд даалгасугай.

ДАРГА К.ТҮМЭН-ӨЛЗИЙ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх