Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН ХИШИГ ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр                          Дугаар 14                                                              Мааньт

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "з", 18.2, 18.3, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээрийг ашиглуулах гэрээний загварыг батлах, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Мөнхгэрэл/-д үүрэг болгосугай.

3.Журмыг хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлж, холбогдох дээд шатны байгууллагад хянуулж бүртгүүлэхийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Ганчимэг/ -д даалгасугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ГАНХУЯГ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх