БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 08 ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дугаар 15 Жаргалант
СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4,52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын төвийн суурин мал маллагааны1-р бүсийг Жаргалант багийн Малчны хороо, 2-р бүсийг Харгал багийн Аймгийн овооны ар болон өвөр, 3-р бүсийг Жаргалант багийн Модот болон Уранд байхаар тус тус тогтоосугай.
2.Сумын төвийн суурин мал маллагааны байршлын зураг, газрын хэмжээг 1-р хавсралтаар, суурин мал маллагааны бүсэд мөрдөгдөх журмыг 2-р хавсралтаар тус тус баталсугай
3.Тогтоолын хэрэгжүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллан, үр дүнг тооцон, хэрэгжилтийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд жил бүр танилцуулж байхыг Засаг дарга (Ж.Гансүх)-д үүрэг болгосугай.
4.Сумын төвд мал маллаж буй малчин өрхүүд тогтоосон бүс нутагт шилжих, сумын төвд мал бэлчээхгүй байх талаар санаачлага гаргаж идэвхтэй оролцохыг нийт иргэдэд даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн захиргаа, хууль эрх зүйн хороо, Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хороодуудад тус тус даалгасугай.
ДАРГА Б.УНДРАХСАЙХАН
Bottom of Form
Сэтгэгдэл үлдээх