Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН

ТЭШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр                   Дугаар 01      Жаргалант

 

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, "Төсвийн тухай" хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, "Малын тоо, толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо, толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ /толгой тутамд/ - 1000 төгрөг

Адуу /толгой тутамд/ - 1000 төгрөг

Үхэр /толгой тутамд/ - 700 төгрөг

Хонь /толгой тутамд/ - 400 төгрөг

Ямаа /толгой тутамд/ - 600 төгрөг

2.Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн мэдээг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр албан татварыг малчин болон мал бүхий этгээд бүрд ногдуулан, орлогыг төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Гансүх/, Татварын байцаагч /Т.Мөнхцэцэг/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороонд даалгасугай.

ДАРГА Б.УНДРАХСАЙХАН

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх